Зэсийн эрэлт хангалтгүй БНХАУ-ын зэсийн экспорт ирэх долоо хоногуудад өсөх төлөвтэй болсон нь дотоодын эрэлт харьцангуй удаан сэргэж буйн дохио болж байна. Тус улсын дөрвөн зэс хайлуулах үйлдвэр Ази дахь Лондоны металлын биржийн агуулахуудад нэмэлтээр 23 мянгаас 45 мянган тонн боловсруулсан зэс нийлүүлэхээр төлөвлөснийг эх сурвалжууд мэдээлжээ. Зах зээл дэх агуулахын нөөц мөн нэмэгдсэн бөгөөд нийлүүлэлтийн энэхүү өсөлт энэ сарын дараа ч үргэлжлэх үү гэдэг нь гол анхаарал татаж байна.