Нүүр Эдийн засаг БНХАУ-ын инфляц II сард 2023 оны VIII сараас хойш анх удаа өсөв
Эдийн засаг

БНХАУ-ын инфляц II сард 2023 оны VIII сараас хойш анх удаа өсөв

G.Press 2 жилийн өмнө 137 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

БНХАУ-ын инфляц хоёрдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар өссөнийг тус улсын Үндэсний статистикийн товчоо мэдээллээ. Ийнхүү тус улсын инфляцын түвшин өнгөрсөн оны наймдугаар сараас хойш анх удаа өссөн үзүүлэлттэй гарч байна. Нэгдүгээр сард БНХАУ-ын инфляц 2009 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурсан юм.

БНХАУ-ын инфляц шинжээчдийн таамаг болох 0.3 хувийн өсөлтөөс давсан нь зах зээлд оролцогчдын хувьд таатай мэдээ болсон ч үнийн өсөлтөд Сар шинийн баяраар эрэлт түр хугацаанд өссөн болон аялал жуулчлал нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэж БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны ахлах шинжээч онцолсон байна.

Харин БНХАУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс хоёрдугаар сард 2.7 хувиар буурснаар 2016 оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн уналт боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.