Нүүр Уул уурхай БНХАУ Монгол Улсаас X сард таван сая тонн нүүрс импортолжээ
Уул уурхай

БНХАУ Монгол Улсаас X сард таван сая тонн нүүрс импортолжээ

G.Press 2 жилийн өмнө 113 үзэлт 0 сэтгэгдэл

 

Өнгөрсөн сард ОХУ-аас БНХАУ-ын импортолсон нүүрсний хэмжээ 7.64 сая тонн болж, сүүлийн найман сарын доод түвшинд хүрлээ.

Нүүрсний үнэ өрсөлдөхүйц түвшинд бус байгаа, ОХУ экспортын татварын шинэ хууль мөрдөх болсон, мөн БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн нөөцөө дахин бүрдүүлэх эрэлт буурсан нь үүнд голлон нөлөөлжээ.

Харин БНХАУ Монгол Улсаас өнгөрсөн сард таван сая тонн нүүрс импортолсон нь есдүгээр сарынхаас 1.7 сая тонноор бага дүн болж байна.

БНХАУ-ын хувьд аравдугаар сард Монгол Улсыг оролцуулаад ОХУ, Индонез зэрэг улсаас импортолсон нүүрсний хэмжээ нь буурсан ч Австралиас авсан нүүрсний хэмжээ үл ялиг нэмэгдсэн байна. Энэ оны эхээр БНХАУ болон Австрали улс хоёр жил гаруй завсарласан нүүрсний худалдаагаа эргэн сэргээснээс хойш Австралийн нүүрсний нийлүүлэлт тогтмол өсөлттэй байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.