Нүүр Үнэ ханш БНХАУ газрын тосны эрэлтийн өсөлтийн 70 гаруй хувийг дангаар бүрдүүлжээ
Үнэ ханш

БНХАУ газрын тосны эрэлтийн өсөлтийн 70 гаруй хувийг дангаар бүрдүүлжээ

G.Press 2 жилийн өмнө 125 үзэлт 0 сэтгэгдэл

 

Дэлхийн хэмжээнд газрын тосны эрэлт зургаадугаар сард өдрийн дүнгээр 103 сая баррель болж, шинэ дээд түвшинд хүрснийг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг мэдээллээ. Түүнчлэн наймдугаар сард газрын тосны эрэлт дахин оргил цэгт хүрэхээр байгааг онцолж байна.

БНХАУ газрын тосны импортоор  дэлхийд тэргүүлдэг гэдэг утгаараа эрэлтийн өсөлтийн 70 гаруй хувийг дангаар бүрдүүлжээ.

Газрын тосны эрэлт ийнхүү өсөхийн зэрэгцээ нийлүүлэлтээр тэргүүлэгч Саудын Араб гарцаа эрс танаж байгаатай холбоотойгоор үнэ нь ирэх саруудад  өндөр дүнгээр өснө гэж үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.