Хятад улсын эдийн засаг буурсаар байгаа тул энэ онд саятнуудынх нь тоо хамгийн олноор буурах төлөвтэй байгаа талаар шинэ тайланд дурджээ. 2023 онд тус улс нэг сая ам.доллароос дээш хөрөнгө оруулалттай 13500 хөрөнгөтнөө (HNWI) алдана гэж “Henley & Partners” компанийн мягмар гарагт гаргасан тайланд дурджээ. Хөрөнгөтнүүд нь олноороо орхин гарсан хоёр дахь улс нь Энэтхэг улс байсан бөгөөд 6500 хүн дүрвэсэн, харин Их Британи 3200 хүн дүрвэснээр гуравдугаарт оржээ.
Хятадын баялгийн ерөнхий өсөлт сүүлийн хэдэн жилд удааширч байгаа нь сүүлийн үед гадагшаа урсаж буй хөрөнгийн хэмжээ ердийнхөөс илүү их хохирол учруулж болзошгүй гэсэн үг” гэж “New World Wealth” компанийн судалгааны албаны дарга Эндрю Амоилс илтгэлдээ дурджээ. Хятад улс цар тахлын улмаас удаан хугацаагаар хөл хорио тогтоосон нь чинээлэг хүмүүсийг тус улсыг орхин гарах шалтгаан болж байна.
https://news.yahoo.com/china-lose-most-millionaires-country-164500612.html