Агуулахын нөөцийн илүүдэлтэй холбоотойгоор БНХАУ-д эрчим хүчний нүүрсний үнэ жилийн доод түвшинд хүрч унаад байна. Эрэлт суларсантай зэрэгцээд Бээжингээс эрчим хүчний аюулгүй байдалд чиглэсэн анхаарлаа нэмэгдүүлсэн нь үүнд голлон нөлөөлжээ. Цахилгаан станцуудад ашиглагдах нүүрсний жишиг үнэ БНХАУ-д энэ долоо хоногт тонн нь 1000 орчим юань буюу 147 ам.доллар хүрч буурсан нь сүүлийн нэг жилийн доод үзүүлэлт болсон аж. Нүүрсний үнэ ялангуяа Сар шинийн баярын дараа ийнхүү доод түвшинд хүрээд байгаа нь БНХАУ Covid-19-ийг Үл тэвчих бодлогоо цуцалсны дараа эдийн засгийн сэргэлт нь тооцоолсон шиг хангалттай хэмжээнд эрчимжихгүй байгаагийн дохио болж байна.