Монголын Хөрөнгийн биржээр нэгдүгээр сарын 12-нд хийгдсэн арилжааны нүүрсний тээвэрлэлт амжилттай хийгдэж, "Гашуунсухайт" терминалаас экспортод гарсныг Монголы Хөрөнгийн бирж мэдээллээ. Арилжаанд БНХАУ, Сингапур, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгод байрлах худалдан авагч талууд оролцсон бөгөөд "Энержи Ресурс" ХХК-ийн нийт хоёр багц буюу 12 мянга 800 тонн нүүрсийг "FCA Gashuunsukhait Terminal" нөхцөлөөр амжилттай арилжсан байна. Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан экспортын нүүрсийг нээлттэй цахим арилжаагаар арилжих шийдвэр гарсан билээ.