Нүүр Уул уурхай Биржээр арилжсан нүүрсийг Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нэвтрүүлэх тусгай гарц...
Уул уурхай

Биржээр арилжсан нүүрсийг Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нэвтрүүлэх тусгай гарц бий болгох асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцээр хийхийг даалгав

G.Press 2 жилийн өмнө 111 үзэлт 0 сэтгэгдэл

 

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжсан нүүрсийг Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрүүлэх тусгай гарц бий болгох асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцээр хийхийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт Засгийн газраас даалгалаа.

Монголын Хөрөнгийн бирж “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу нүүрсний арилжааг энэ оны нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуультай холбогдуулан Засгийн газрын тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг "Монголын Хөрөнгийн бирж" ТӨХК-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Харин есдүгээр сарын 15-ны өдрөөс Монголын Хөрөнгийн биржээр нүүрснээс гадна төмрийн  хүдэр, баяжмалын арилжааг хийж эхлүүлээд байна. Мөн цаашид мөнгө, зэсийг биржээр арилжих бэлтгэл ажлыг хангаж эхлэхээр болоод байгаа юм. Энэ хүрээнд биржээр арилжаалсан ашигт малтмалыг хилээр тусгай гарцаар гаргадаг болгохоор бэлтгэж байгааг мэдээлж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.