“Говийн төмөр замчин” хөтөлбөр төмөр замын ажилтнуудад бодит дэмжлэг үзүүлж, тогтвор суурьшилтай ажиллах гол хөшүүрэг болж чаджээ. Замын даргын үзлэгийн комисс Сайншанд өртөөнд ажиллах үеэр төмөр замчдын төлөөлөл Б.Энхчимэг энэ талаар ярьсан юм. Тэрээр сургалтын төлбөрийн 75 хувийн хөнгөлөлттэйгээр суралцаж эхэлсэн байна.
