УБТЗ ХНН, Бээжингийн Зам харилцааны их сургуулийн хамтарсан, бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсантай  холбоотойгоор элсэх хүсэлт гаргагчийн бүртгэлтэй холбоотой мэдээлэл

 

ГУРАВ. ЭЛСЭХ ХҮСЭЛТ ГАРГАГЧИЙГ БҮРТГЭХ

3.1 УБТЗ ХНН, БЗХИС-ийн хамтарсан, бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах хүсэлт гаргасан иргэн 2023 оны 06 дугаар сарын 28, 29,30-ны өдрүүдэд ажлын цагаар “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын дээд сургуулийн номын сан /111 тоот/-д бүргүүлнэ.

3.2 УБТЗ ХНН, БЗХИС-ийн хамтарсан, тэтгэлэгт хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь энэхүү элсэлтийн журамд заасан болзлыг хангасан тохиолдолд иргэдийн өргөдөл, материалыг элсэлтийн комисс хүлээн авч бүртгэнэ.

Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна:


 Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (Төрсний гэрчилгээ, гадаад паспорт), хуулбарын хамт
 Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг, хуулбарын хамт
 Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (хүчинтэй хугацаа 2,5 жил)
 Сүүлийн 6 сард авхуулсан цээж зураг 3х4 хэмжээтэй 2 хувь
 Бакалаврын сургалтын хөтөлбөрт суралцах хүсэлт

 

ДӨРӨВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ЭЛСЭЛТИЙН ҮЕ ШАТ

4.1 Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана.
4.1.1 Баримт бичгийн бүрдэлт ба дараахь шаардлагыг хангасан байна
 УБТЗ ХНН, БЗХИС-ийн хамтарсан, бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрт элсэхийг хүсэгч нь бүрэн дунд боловсролын гэрчилгээ дээр математик, физик болон англи хэл хичээл бүрээр 80 хувиас доош үнэлгээ аваагүй, хөтөлбөрт тавигдах Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан элсэлтийн ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго онооны хоёроос доошгүй болзлыг хангасан байвал зохино.

 

Хөтөлбөрийн нэр /мэргэжил/

Элсэлтийн ерөнхий шалгалтын босго

ЭЕШ-1

ЭЕШ-2

ЭЕШ-3

1

Төмөр замын тээврийн удирдлага

Математик-480

Англи хэл-480

Физик-480

2

Тээвэр логистик инженер

Математик-480

Англи хэл-480

Физик-480

3

Зам гүүрийн барилгын инженер

Математик-480

Англи хэл-480

Физик-480

 

 Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэгчид нь Монгол Улсын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 хангасан байна.
 Дээд боловсролтой иргэн УБТЗ ХНН, БЗХИС-ийн хамтарсан, бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрт элсэн, суралцах хүсэлт гаргасан тохиолдолд ЭЕШ өгч, босго оноог ханган, журмын дагуу хяналтын тоонд багтаж элсэнэ.

 

4.1.2 Ярилцлагын шалгалт
 Элсэлтийн комисс ярилцлагыг2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 08:00 цагаас /ТЗ-ын Удирдах газар Номын санд/ авна. Ярилцлагад гадаад хэлний мэдлэг, комиссын гишүүний асуултад оновчтой хариулсан байдал, оролцогчийн хандлага, бусадтай харилцах харилцааны ур чадвар, бусад ерөнхий үнэлгээ зэргээр үнэлнэ.

 

ТАВ. ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭГЧДЭД ЭРХ ОЛГОХ

5.1 Хяналтын тоонд багтан сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдэд БЗХИС-д суралцах эрх олгогдоно.
5.2 Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг БЗХИС-д бүртгэх явц дараах 3 шатлалтай байна. Үүнд:
 Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэд 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө Бээжингийн Зам харилцааны их сургуулийн http://bjtu.17gz.org системд бүртгүүлж, материалаа цахимаар илгээнэ.
 Гадаад паспорт /Хүчинтэй хугацаа 2024 оны 3-р сарын 1-ээс хойш байх/;
 Нотариатаар батлуулсан боловсролын гэрчилгээ;
 Сурлагын дүнгийн тодорхойлолт;
 Суралцах төлөвлөгөөний талаар эсээг хятад хэл эсхүл англи хэл дээр бичих /200-аас дээш үгтэй байх/;
 Товч CV
 Эрүүл мэндийн үзлэгийн хуудас, /Сүүлийн 6 сарын дотор хийлгэсэн байх/;
 Гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаар тодорхойлолт. /Оршин суугаа газрын цагдаагийн байгууллагаас сүүлийн 6 сарын дотор авсан байх/;
 Санхүүгийн тодорхойлолт. /Сүүлийн 1 сарын дансны хуулга/.


5.2.1 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө Урилга, визний маягт
JW202-ийг оюутанд олгоно.


5.2.2 Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн иргэд 2023 оны 09 дүгээр срын 01-ний
өдрөөс өмнө сургуульдаа очиж, хичээлдээ орно.

 

Лавлах утасны дугаар: 94022273