Нүүр Боловсрол Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна
Боловсрол

Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

G.Press 7 сарын өмнө 86 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ энэ оныг "Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд мэргэжилтэй, чадварлаг хүний нөөцийн санг бүрдүүлэх зорилгоор  Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга М.Цогт болон БНХАУ-ын Бээжингийн Зам харилцааны их сургуулийн дэд захирал Гао Лианг нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Тухайлбал, 2025-2026 оны хичээлийн жилд УБТЗ ХНН-ийн захиалгаар Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулах хамтын ажиллагааны гэрээг байгуулж баталгаажууллаа. Энэ үйл ажиллагаанд УБТЗ ХНН-ийн Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндорж болон талуудын бусад албаны хүмүүс байлцлаа.

Бээжингийн Зам харилцааны их сургууль нь 130 жилийн түүхтэй, дэлхийн нэртэй том их сургуулиудын нэг юм. Тус сургуульд 30 мянган оюутан суралцдаг бөгөөд энэ хичээлийн жилд манай улсаас 100 гаруй оюутан суралцаж байна. Тэдгээр оюутны 54 нь УБТЗ-ын захиалгаар суралцаж байгаа юм. УБТЗ ХНН нь 1996 оноос хойш Бээжингийн Зам харилцааны их сургуульд төмөр замын мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж иржээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.