Нүүр Гадаадын төмөр зам Бээжин-Москва чиглэлийн зорчигчийн галт тэрэг туршилтаар хөдөллөө
Гадаадын төмөр зам

Бээжин-Москва чиглэлийн зорчигчийн галт тэрэг туршилтаар хөдөллөө

G.Press 1 жилийн өмнө 279 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

“Оросын төмөр зам” нээлттэй нийгэмлэг, “Хятадын төмөр зам” төрийн өмчит корпораци, “Улаанбаатар төмөр зам” ХНН хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Бээжин-Улаанбаатар-Москва, буцах чиглэлд Бээжин-Москва чиглэлийн 3/4 дүгээр олон улсын зорчигчийн галт тэрэгний туршилтын аялал үргэлжилж байна.

Уг галт тэрэг нь ОХУ-ын төмөр замд өмнө нь ашиглаж байгаагүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 12 вагоноос бүрдэж байна. Тус цуваанд зургаан купе, хоёр SV вагон,  ажилчдын нэг, ачаа тээшний нэг, цахилгаан эх үүсвэрийн хоёр вагон тус тус байна.

Туршилтын аялалын үр дүнд Хятад, Оросын хоёр талын техникийн мэргэжилтнүүд хөдлөх бүрэлдэхүүнийг Оросын төмөр замын дэд бүтцэд ажиллуулах, Бээжин-Москва чиглэлийн 3/4  дүгээр галт тэргийг тогтмол явуулах боломжийн талаар шийдвэр гаргана.

 Коронавируст тахлын улмаас 2020 онд Хятадын төмөр замын Бээжин-Москва чиглэлийн №3/4 галт тэрэгний аялалыг түр хугацаагаар  зогсоосон байсан юм. 

Ташрамд дурдахад 2024 оны 12 дугаар сарын 15-аас Хятадын төмөр замынхан Суйфэнхэ-Гродеково чиглэлийн 402/401 дугаар галт тэрэгний аялалыг сэргээсэн билээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.