Нүүр Гадаадын төмөр зам Бээжин-Алматы чиглэлд анхны ачааны галт тэрэг хөдөллөө
Гадаадын төмөр зам

Бээжин-Алматы чиглэлд анхны ачааны галт тэрэг хөдөллөө

G.Press 7 сарын өмнө 122 үзэлт 0 сэтгэгдэл

 

Есдүгээр сарын 11-нд 55 чингэлэг ачсан Төв Азийн ачааны галт тэрэг Бээжингийн төмөр замын ложистикийн төвийн харьяа Гаовэй төмөр замаар, Казахстаны Алматы хотыг зорин хөдөллөө. Энэ нь Бээжин-Алматы чиглэлийн Төв Азийн анхны ачааны галт тэрэг юм. Галт тэргэнд автомашины эд анги, агааржуулагч, богино долгионы зуух болон бусад барааг ачсан аж. Уг галт тэрэг Алашанкоу төмөр замын боомтоор дамжин Хятадаас гарч Казахстаны Алматы хотод хүрнэ.

Дээрх чиглэлийн ачааны галт тэрэг ашиглалтад орсноор Хятад болон Төв Азийн орнуудын худалдааны хөгжил идэвхжиж, олон улсын ложистикийн коридорыг оновчтой болгох давуу талтай юм. Тээвэрлэлтийн хугацаа, зардал, тогтвортой байж, Бээжин болон ойр орчмын бүс нутгийн гадаад худалдааны ачаа тээврийн үр ашгийг дээшлүүлж, аж ахуйн нэгжүүдийн ложистикийн зардлыг бууруулахад тус дөхөм үзүүлээд зогсохгүй Хятад, Казахстаны худалдааны ачаа барааг солилцоонд илүү тохиромжтой, үр ашигтай тээврийн гүүр болж байна.

 

http://www.china-railway.com.cn/english/news/202509/t20250926_148785.html 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.