Нүүр УБТЗ ХНН БАРУУНХАРАА ТӨМӨР ЗАМЫН ӨРТӨӨНД ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦ БАЙГУУЛАХААР БОЛЛОО
УБТЗ ХНН

БАРУУНХАРАА ТӨМӨР ЗАМЫН ӨРТӨӨНД ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦ БАЙГУУЛАХААР БОЛЛОО

G.Press 3 жилийн өмнө 150 үзэлт 0 сэтгэгдэл

 

Сумын Засаг дарга Р.Батжаргалын 2023.02.07-ны албан хүсэлтийн дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Баруунхараа өртөөний хүлээн явуулах, замын дээгүүр 201-р км-ийн 1-р зуутын 4-р үеэр явган хүний гүүрэн байгууламжийг холбогдох дүрэм, норм, стандартад заасан нөхцөл шаардлагуудыг хангуулан гүүрэн байгууламж барих боломжийг судлан огтлолцын түвшин цэгийг тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус суманд ажиллалаа. Сумын Засаг дарга Р.Батжаргал, ИТХ-ын дарга Б.Энхбат, УБТЗ-хөдөлгөөний албаныхан болон зам тээврийн яамны салбарын хяналтын газрын улсын байцаагч Д.Батхүү, УБТЗ зураг төслийн төвийн орлогч дарга Б.Зоригтсайхан, Зүүнхараа тулгуур өртөөний орлогч дарга н.Энхсүрэн, Тээвэр зохион байгуулалтын албаны ХАБ хариуцсан нэгдүгээр хэсгийн байцаагч П.Батболд, Дохиолол холбооны нэгдүгээр ангийн дарга Я.Амартайван, Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн Зүүнхараа хэсгийн инженер Б.Батбаяр, Зүүнхараа өртөөний ерөнхий инженер Х.Алтанхүү, Баруунхараа өртөөний дарга Г.Ганхуяг нарын ажлын хэсгийн бүрэлдэхүүн газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж, дараагийн авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд санал солилцож, дүгнэлт гаргалаа. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.