Баруун далайн шинэ коридорын төмөр замын бараа ачсан галт тэрэг Чунцин Туанжэ тосгоны буудалд хүрэхээр Чинжөү боомтын зүүн буудлаас хөдлөв. Уг шинэ коридороор энэ онд төмөр зам далай хоорондын галт тэргээр тээвэрлэсэн ачааны нийт тоо 400000 TEU давжээ. Баруун далайн шинэ коридор байгуулах ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлээд таван жил болж байна. Гуанши муж улс хоорондын зөвшилцөл, хамтын ажиллагааны механизмд тулгуурлан Баруун хуурай тэнгисийн шинэ коридорын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, үр дүнд хүрсээр байгаа юм. Өнөөг хүртэл Баруун далайн шинэ коридорын нөлөөллийн цар хүрээ БНХАУ-ын 18 муж (өөртөө засах муж, хотын захиргаа), 72 хот, 152 өртөөнд хүрч, тээвэрлэсэн бараа нь 124 улс, бүс нутгийн 518 боомтод очсон байна. Дэлхийн хэмжээнд тээвэрлэсэн ачааны төрөл нь 1154 хүрч, баруун бүс болон АСЕАН-ы орнуудыг холбосон чухал холбоос болжээ. Хятадын Төмөр замын “Наннин товчоо групп” ХХК болон “Гуанши эргийн төмөр зам” ХХК нь баруун хуурай тэнгисийн шинэ коридорын галт тэрэгний тээвэрлэлтийн чанарыг нэмэгдүүлэхийн тулд Чинжоүгийн зүүн буудлаас Чинжоу боомтын буудал хүртэлх галт тэрэгний хурдыг идэвхтэй ахиулсаар байна.