Зүүн Сибирийн төмөр замд Бүх Оросын оюутны хөдөлмөрийн төслийн “БАМ 2.0”-ын нээлтийн ажиллагаа Восточный полигонд боллоо. Энэ жил ОХУ-ын өнцөг булан бүрээс 1189 оюутан БАМ-ыг шинэчлэх ажилд оролцох аж. Үүний дотор Эрхүү мужаас 238 хүн ажиллах юм байна. “Оросын төмөр зам”-ын ерөнхий захирлын орлогч, Зүүн Сибирийн төмөр замын дарга Василий Фролов “БАМ-д ажиллах нь залуус та бүхэнд баялаг туршлага болно. Энэ дадлагаар ирээдүйд мэргэжилдээ хэрэг болох үнэлж баршгүй мэдлэгийг олж авна. Мөн та бүхэн шинэ найз нөхөдтэй болно” гэж оюутнуудад хэлэв. Төсөлд оролцохын тулд оюутнууд мэргэжлийн сургалтад хамрагдаж, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, барилгын үндсийг судалжээ. Эрхүү хотын Тээврийн их сургуульд болсон Бүх Оросын оюутны команд штабын сургуулийн хүрээнд тус улсын 18 бүс нутгаас 100 гаруй хүн сургалтад хамрагдсан байна. Оюутны отрядын цэргүүд Тайшет, Лена, Вихоревка, Коршуниха, Таксимо, Северобайкальск, Куанда, Новая Чара станцуудад наймдугаар сарыг дуустал зуны ажилд оролцох аж.