Энэ сараас ирэх наймдугаар сар хүртэл Байгаль нуурын экспресс аялалын галт тэрэг Байгаль нуурын дагуу долоон аялалыг хийхээр болжээ. Энэ зун анх удаа аялагчид нуурын үзэсгэлэнт газрууд болон түүхэн хурдны замыг харах боломж бүрджээ. Учир нь тус аялалд тусгай ажиглалтын машин багтжээ. Тусгай ажиглалтын машин нь 80 хүний суудалтай, халдаг вандан сандал, хөдөлгөөнт төхөөрөмжийг цэнэглэх залгуур бүхий тохилог бөгөөд үзэмж төгс чимэглэж янзалсан ажээ. Цонхыг нь шиллээгүй нээлттэйгээр хийсэн нь байгалийн болоод нуурын үзэмжийг тольдох зориулалттай юм. Аяллын үеэр Байкал экспрессийн бүх зорчигч жуулчны галт тэрэгний нэг хэсэг болох аж.
Тусгай аялал долдугаар сарын 4, 11, 18, 25 болон наймдугаар сарын 1, 8, 15-нд орон нутгийн цагаар 19:50 цагт хөдөлж, Ням гарагт буцаж ирэх юм. Галт тэрэг Эрхүү – Слюдянка – Байгаль нуур – Эрхүү гэсэн маршрутаар явна. Үүний зэрэгцээ Байгаль орчмын төмөр зам дагуу хөдөлгөөнийг уурын зүтгүүр дээр хийх ба энэ нь аялалд онцгой амт өгөх болно гэж онцолжээ.
