Нүүр Гадаадын төмөр зам Байгал орчмын төмөр замын 120 жил өнөө тохиож байна
Гадаадын төмөр зам

Байгал орчмын төмөр замын 120 жил өнөө тохиож байна

G.Press 5 сарын өмнө 97 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Байгал орчмын төмөр замын 120 жилийн ой энэ онд тохиож байна. Анх энэхүү төмөр замыг 1905 оны аравдугаар сарын 29-нд байнгын ашиглалтад хүлээн авсан түүхтэй. Энэ түүхэн огнооны өмнө бид өнгөрсөн зууны эхэн үеийн сонин хэвлэлүүдийг дахин нээж, дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр ач холбогдол, төмөр замтай холбоотой үйл явдлын талаар илүү гүнзгий судаллаа хэмээн Зүүн Сибирийн төмөр замаас мэдээллээ.

Байгаль орчмын төмөр замыг бүтээн байгуулахад хийсэн зураг төсөл, хайгуул, барилга, ашиглалтад хүлээн авах үйл явдлын он дарааллын нэг бүрчлэн бүртгэлжүүлжээ. Тодруулбал, 1905 оны аравдугаар сарын 20-нд уг замыг байнгын ашиглалтад шилжүүлэх нөхцөлийг хүлээн авах комисс баталсан гэж тэмдэглэжээ. Энэхүү баримтын зохиогчид болох Зүүн Сибирийн төмөр замын Түүхэн өвийн хамгаалалтын хэлтсийн ахмад, дарга Александр Хобта болон тус хэлтсийн арга зүйч Юлия Данилейко нар “байнгын ашиглалтад хүлээн авсан өдөр” хэмээн 10-р сарын 29-нийг албан ёсоор тогтоосон гэж нэмжээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.