Байгаль нуурын тойргийн төмөр зам энэ зун зургаан буухиа аялал хийхээр төлөвлөжээ. Уг галт тэрэг долдугаар сарын 19-өөс наймдугаар сарын 23 хүртэл Баасан гараг бүр Эрхүү хотоос хөдлөх аж.
Мөн «Нерпочка» галт тэрэг “Слюдянка I” болон “Байгаль нуур” өртөөний хооронд үргэлжлүүлэн явна. Өнгөрсөн жил хөдлөх бүрэлдэхүүнийг РА-2 цувралын шинэ төмөр замын автобусаар сольж, хоёр дахин их зорчигч хүлээн авах боломжтой болсон юм.
Улирлын нээлт гэхэд зорчигчийн 31 тавцанг засаж, зугаалгын зургаан талбай барьсан байна.
Байгаль нуурын тойргийн төмөр замаар аялах жуулчдын урсгал жил ирэх тусам нэмэгдэх болжээ. 2023 онд 415 мянган зорчигч тээвэрлэсэн нь 2022 оны мөн үеийнхээс 39.3 хувиар өссөн байна. Үүний дотор 38.8 мянган хүн аялал жуулчлалын хөтөлбөртэй галт тэргээр зорчиж байгаа нь 2022 оныхоос 1.2 дахин их байгаа юм.