Замын ерөнхий инженерийн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн баталсан Баянтүмэн тасгийн өртөө, зөрлөгүүдийн зорчигчийн галт тэрэг хүлээн авдаг замуудыг үе шаттай хүчжүүлэх төлөвлөгөөний дагуу Багануур өртөө болон Толгойт дахь Үе угсрах баазаас Р-50 маягийн 273 зам төмрийг тайрч автомашинаар тээвэрлэж авчрах ажлыг зохион байгууллаа. Замын аж ахуйн албанаас хангасан 2240 төмөр бетон дэрийг Багануур өртөөнөөс татах ажлыг зохион байгуулж байна. Энэ онд Чингисийн далан – Хавирга хоорондын замын 77-86 дугаар км-т өргөлтийн их засвар хийхээр төлөвлөж, хоёрдугаар улирлаас ажлаа эхлэхээр бэлтгэлээ хангаж байна. Мөн Хавирга–Баянтүмэн хоорондын замд гурван гармын их засвар, Баянтүмэн өртөөний замд нэг суман шилжүүлгийн их засварыг батлагдсан хуваарийн дагуу гуравдугаар улиралд хийхээр бэлтгэж байна.