Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд МТЗ ТӨХК-ийн төслийн удирдлага, мэргэжилтнүүд Төв аймаг болон Зуунмод сумын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр төслийн явц, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл солилцож, орон нутагтай бодлогын түвшинд уялдаа холбоотой хамтран ажиллах, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, хүний нөөцийг тухайн бүс нутгаас бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа МТЗ ТӨХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Ц.Энхбаяр илэрхийллээ.
Энэхүү бүтээн байгуулалт нь орон нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, тээврийн дэд бүтцийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
