Нүүр МТЗ Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам барих төсөлд зөвлөлдөх уулзалт хи...
МТЗ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам барих төсөлд зөвлөлдөх уулзалт хийлээ

G.Press 1 жилийн өмнө 108 үзэлт 0 сэтгэгдэл

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас санаачлан Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам барих төсөлд хөрөнгө оруулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд ТӨБЗГ-ын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ холбогдох мэдээлэл өгч, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун хэрэгжүүлж буй төслийн талаар танилцуулга хийв.

Энэ удаагийн уулзалтад Татварын ерөнхий газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг татварын хөнгөлөлтийн тухай хуулийн зүйл заалтыг оролцогч талуудад тайлбарлан зөвлөгөө өгч, санал солилцлоо.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.