Бээжин хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд болж буй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 2025 оны чуулга уулзалтад “Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун болон Хөгжлийн банкны төлөөлөгчид оролцож Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн урт хугацааны санхүүжилтийн асуудлаар хэлэлцээр хийжээ.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь 110 гишүүнтэй бөгөөд нийт 100 тэрбум ам.долларын актив хөрөнгөтэй, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлдэг бүс нутгийн томоохон банк юм.

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.