УЛААНБААТАР ХОТЫГ ЦАХИЛГААН, ДУЛААНААР ХАНГАХАД ГОЛ ҮҮРЭГТЭЙ БАГАНУУР ӨРТӨӨ ЗУНЫ ТЭЭВЭРТ БЭЛЭН

Багануур өртөө нийгмийн хариуцлагатай ачаа буюу эрчим хүчний нүүрс тээвэрлэж, Улаанбаатар хотыг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангахад гол үүрэг гүйцэтгэдэг. Тус өртөө энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1.7 сая тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.