УБТЗ-ын Хүүхдийн секторын 179 дүгээр цэцэрлэгийн багачууд Төмөр замын дээд сургуулийн сургалтын полигонтой танилцлаа
“Ганзам” 179 дүгээр цэцэрлэгийн ахлах бүлгийн 40 хүүхэд Төмөр замын дээд сургуулийн сургалтын полигонтой танилцаж танин мэдэхүйн аялал хийлээ.
Тус үйл ажиллагаа нь хүүхдүүдийн танин мэдэхүйг хөгжүүлэх, төмөр замын байгууламж, техник хэрэгсэлтэй танилцаж сонирхолтой мэдээлэл авч, мэргэжлийн орчинд анх удаа алхсан нь тэдний хувьд үнэтэй дурсамж, шинэ мэдлэг боллоо.
