Жил бүрийн аравдугаар сарын 10-ний өдрийг олон улсад сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг "Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Ажил олгогчдын хувьд ажлын байрны аюулгүй орчныг бүрдүүлж, ажилчдынхаа сэтгэцийн эрүүл мэндэд анхаарснаар бүтээмжтэй ажиллах, үйлчлүүлэгч сэтгэл ханамжтай байх нөхцөл бүрддэг.
Үйлчлүүлэгч бол хаан гэдэг асуудал нэн тэргүүнд байдаг ч ажил олгогч нар ажилтнууддаа түлхүү анхаарал хандуулснаар бүтээмж өсөх боломжтой хэмээн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр онцоллоо.
Сэтгэцийн эрүүл мэндийг “Хувь хүн өөрийн чадвараа ухамсарлаж, амьдралын ердийн стрессийг даван туулж, үр бүтээлтэй ажиллаж чадах нь түүний нийгэмд оруулсан хувь нэмэр” гэж үздэг.
Бид өдөр бүр сэтгэцийн эрүүл мэндтэй тулгардаг.
Сэтгэц эрүүл байх нь танд дараах байдлаар үнэ цэнэтэй бөгөөд ач тустай:
- Таны биеийн эрүүл мэндийг сайжруулах
- Стресс, хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулах
- Нийгмийн сайн харилцаатай байх
- Илүү уян хатан байх эсвэл хүнд хэцүү нөхцөл байдлаас амархан гарах
- Илүү их аз жаргалтай, сэтгэл хангалуун байгаагаа мэдрэх
Биеийн эрүүл мэндийн нэгэн адил сэтгэцийн эрүүл мэндийн нэг гайхалтай зүйл бол зарим ажлыг хийснээр үүнийг сайжруулах боломжтой юм!
Сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулахад туслах хэдэн алхамыг танд санал болгож оруулав.
- Эерэг байх
- Бие махбодийн хувьд идэвхтэй байх
- Бусадтай холбогдох
- Та өөртөө зөв зорилго тавьж, түүнийг шийдвэрлэж, мөн дагаж мөрдөөрэй
- Сайн унтаж амрах
- Даван туулах чадварыг эрэлхийлж, дадлага хийх
- Бясалгал иог хийх
- Шаардлагатай үед мэргэжлийн хүмүүсээс тусламж хүсэхээс бүү айгаарай.