Нүүр Уул уурхай Азийн нүүрсний импорт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
Уул уурхай

Азийн нүүрсний импорт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

G.Press 2 жилийн өмнө 120 үзэлт 0 сэтгэгдэл

 

Азийн эрчим хүчний нүүрсний импортын хэмжээ түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Түүнчлэн, эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг түлшний хамгийн том тээвэрлэгч Индонези, Австралийн экспортын хэмжээ огцом өссөн байна. Азийн эрчим хүчний нүүрсний импорт арваннэгдүгээр сард 78.87 сая байсан бол арванхоёрдугаар сард 83.69 сая тоннд хүрч, 2017 оны нэгдүгээр сарын дээд амжилтыг эвджээ. Энэ үзүүлэлтээр Хятад улс тэргүүлж, далайгаар дамжсан эрчим хүчний нүүрсний импорт 32.08 сая тонн болж, Kpler-ийн мэдээллээс үзэхэд арваннэгдүгээр сард 29.57 сая тонн болсон байна.

Хятадын дотоодын нүүрсний олборлолт мөн нэмэгдэж, арваннэгдүгээр сард олборлолт өдөрт 13.8 сая тонн болж, өмнөх оны гуравдугаар сараас 13.5 сая тоннд хүрч байсан дээд амжилтаа ахиулжээ. Өнгөрсөн оны эхний 11 сард дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч, хэрэглэгч, импортлогч Хятад улсын олборлолт 2.9 хувиар өсөж 4.24 тэрбум тоннд хүрчээ.

“Argus” түүхий эдийн үнэ тайлагнадаг агентлагийн үнэлгээгээр нэг кг тутамд 4200 килокалорийн эрчим хүчний агууламжтай Индонезын нүүрсний үнэ нэгдүгээр сарын 7 хүртэлх долоо хоногт нэг тонн нь 57.82 ам.доллар болж буурсан нь сүүлийн хоёр сарын доод түвшинд тооцогдож бөйэө. 5500 ккал/кг эрчим хүчний агууламжтай Австралийн нүүрсний үнэ өнгөрсөн долоо хоногт мөн буурч, тонн нь 93.23 ам.доллар болж таван долоо хоногийн доод үзүүлэлтэд хүрчээ. Индонезын эрчим хүчний нүүрсний экспорт арванхоёрдугаар сард 48.05 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Украины асуудал Европыг эрчим хүчний хямралд хүргээд байгаа юм. Азийн эрчим хүчний нүүрсний зах зээлийн ерөнхий дүр зургаар нийлүүлэлт хангалттай өссөн байна. 2024 оны эхний улирлын хэтийн төлөв нь Хятад улсаас ихээхэн хамаарахаар байгааг шинжээчид онцолж байна.

Эх сурвалж: Mining.com

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.