Нүүр Гэгээн анир Аз жаргалыг хаанаас олох вэ
Гэгээн анир

Аз жаргалыг хаанаас олох вэ

G.Press 3 жилийн өмнө 163 үзэлт 0 сэтгэгдэл

                

  Энэтхэгийн тэрбумтан  Мукеш Амбани өөрийн амьдралын туршлагаас ингэж  ярьжээ.

 - Би  аз жаргалыг дөрвөн удаа хайсан. Эхлээд эд баялагтай болохыг хүссэн. Хэчнээн их хөрөнгөтэй болсон ч би хүссэн жаргалаа олж мэдэрч чадаагүй.

Дараа нь би үнэт зүйлс цуглуулахыг хүссэн. Гэхдээ нэг их удалгүй түүнээс авах мэдрэмж ч мөн хангалттай биш, түр зуурын болохыг ойлгосон. Үнэт эдлэл удаан гялалздаггүй. Гурав дахь удаад том төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Миний эзэмшилд Энэтхэгийн болон Африкийн бүх нефтийн нөөцийн 95  хувь  байсан. Би бас Энэтхэг болон Азийн ган хайлуулах үйлдвэрийн том зах зээлийн эзэн болсон. Гэсэн ч төсөөлсөн аз жаргалаа олоогүй.

 Харин найз минь утасдахад  миний дөрөв  дэх удаагийн аз жаргалын  эрэл эхэлсэн.  Найз маань, 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр авч өгөхийг хүссэн. Энэ бол мөнгөө шилжүүлээд л болчих ажил. Би найзынхаа зөвлөснөөр тэргэнцрүүдийг тэр дор нь худалдаж авсан. Хүүхдүүдэд  тэргэнцэр гардуулах үед хамт явахыг ятгаж, бүр тулгасан. Тэр үед очсон минь зөв байсан. Хүүхдүүдийн царайд нэг тийм ер бишийн аз жаргал гэрэлтэхийг би ажиглалаа. Бүгд тэргэнцэр дээрээ суучхаад нааш цааш явж, тоглоцгооно. Яг л задгай талбайд салхинд гарцгааж, хөгжөөнт тоглоомын гол шагналыг хожсон хүмүүс шиг л байсан.  Би өмнө нь мэдэрч байгаагүй баяр, амар амгаланг  мэдэрсэн юм.

Үүнээс хойш би аз жаргалаа хүүхдүүдээс,  миний тусламж хэрэгтэй байгаа тэр газраас олдог болсон.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.