УБТЗ-ын Ахмадын холбооны шатрын 2025 оны аварга шалгаруулах Монголын шатрын холбооны нэрэмжит тэмцээн гуравдугаар сарын 27-нд боллоо. Уг тэмцээнд урд, төв, хойд бүсээс шалгарсан арван эрэгтэй, арван эмэгтэй шатарчин оролцжээ. Тэмцээнийг швейцар системээр зохион байгуулахад эрэгтэйчүүдээс тэргүүн байрт VI бүсийн тамирчин Ч.Булган, дэд байрт I бүсийн тамирчин Г.Содномдаржаа, гутраар байрт III бүсийн тамирчин П.Ганбаатар нар шалгарлаа.
Эмэгтэй шатарчдаас тэргүүн байрыг III бүсийн тамирчин Б.Цэцэгчимэг эзэлсэн бол дэд байрт Зүүнхараа зангилааны тамирчин Б.Долгор, гутгаар байрт Ц.Бямбаа нар шалгарав. Шүүгчээр Дохиолол холбооны II ангийн диспетчер, шатрын спортын мастер Б.Мягмар ажилласан байна.
Шатарчдын шагналыг Замын Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга М.Цогт, Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Олон улсын их мастер С.Билгүүн, УБТЗ-ын Ахмадын холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун нар гардууллаа.
