УБТЗ-ын Ахмадын холбооны дээд шагнал "Хүндэт ахмад", "Ахмадын төлөө" тэмдэгийн шинэчлэгдсэн загвар, уг шагналыг олгох журмыг Ахмадын холбооны Удирдах зөвлөлөөр хэлэлцэн баталжээ. Улмаар "Хүндэт ахмад" тэмдгийн анхныхыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, Р.Рашт, "Ахмадын төлөө" тэмдгийн анхныхыг УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн нарт олгохоор шийдвэрлэж, тус бүрт нь 0001 дугаарын үнэмлэх, дагалдах 300000 төгрөгийн шагналыг УБТЗ-ын Ахмадын холбооны гүйцэтгэх захирал Монгол Улсын Гавьяат холбоочин Ч.Цогтбаяр гардуулж, баяр хүргэлээ.
