Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын үе үеийн ахмад төмөр замчид, алдартан гавьяатнууд та бүхэндээ Олон улсын ахмадын баярын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. УБТЗ ХНН үүсэн байгуулагдсан цагаас төмөр замынхаа хөгжил дэвшил, амжилт бүтээл бүхэнд гар бие оролцож, ирээдүй хойч үеэ сургамжилж, улс эх орныхоо эдийн засаг, сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмадуудын тоо өнөөдөр 9150 болж, Замын захиргаа, залуучуудын байгууллага маань бид бүхнийг дэмжин ажилладагт талархал илэрхийлье. УБТЗ ХНН-ийн Ахмадын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал, тэргүүлэгчид “Ахмадаа сонсъё” уриан дор зангилаадад очиж хороо, зөвлөлийн ахмадуудтайгаа уулзалт хийж, санал бодлыг нь сонсож, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгаа билээ. Түүхэн хөгжлийн хугацаандаа улс орны үнэт баялгийг бүтээж ирсэн ахмад настан танд болон та бүхний гэр бүлд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе! Ган замчдын яруу алдар бадартугай!
УБТЗ ХНН-ИЙН АХМАДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХОЛБООЧИН Ч.ЦОГТБАЯР
