Нүүр Боловсрол Ахмад замчин өгүүлж байна
Боловсрол

Ахмад замчин өгүүлж байна

G.Press 7 сарын өмнө 100 үзэлт 0 сэтгэгдэл

 

Миний бие нэг өдрийн мэргэжил дээшлүүлэх курст суралцлаа. Нүд онгойж байна.

Өчигдөр Төмөр замын их сургууль дээр “Бүс нутгийн тээврийн сүлжээний интеграци-Хүний нөөцийн менежмент” сэдэвтэй олон улсын хурал боллоо. Манай сургууль чинь саяхан их сургуулийн статустай болсон. Тэгэхээр үйл ажиллагааныхаа хүрээг тэлэх, зөвхөн кабинетын сургалтаас гадна эрдэм шинжилгээ судалгааны ажилруу үйл ажиллагаагаа бас хандуулж байгааг туйлын зөв гэж үзнэ.

Ер нь манай Замын хүний нөөцийн албанаас төмөр замын ажил амьдралыг илүү хүн рүү чиглүүлэхийг хичээж байгаа нь чухал ажил. Энэ ажилд тус эрдэм шинжилгээний хурал ташуур болж өгнө гэж ойлгож байна. Тус хурал дээр дотоод гадаадын олон судлаач эрдэмтэд инженерүүдийн онц сонирхолтой илтгэлүүд тавигдав. Хотын тээврийн өнөөгийн байдал, “Монголиан Транс Лайн ХХК”-ны инженер А.Энхзулын Инновац ба ухаалаг төмөр замын шийдэл, Ю.Сарантуяагийн Галт тэрэгний найруулга, сэлгээний ажлаас вагоны эргэлт хамаарах нь, Д.Эрдэнэсүхийн Зүтгүүрийн үндсэн арлын үлдэгдэл нөөцийг тодорхойлж дахин ашиглах боломжийг судлах нь, Ө.Гансүхийн Төмөр замын зорчигч үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлага судалгаа зэрэг болон Хятадын судлаач Шао Фенгийн Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хоорондын хил дамнасан үйлчилгээнд хийсэн судалгаа, БНСУ-н Халла их сургуулийн профессор Ханбу Жакийн Төмөр замын салбарын хүний нөөцийн менежментийн тогтолцоог сайжруулах нь зэрэг онц сонирхолтой илтгэлүүд тавигдлаа.

БНСУ-н Сөүл хотод 2003 онд том галын аюул болсон юм байна. Түүнд солонгосчууд нарийн судалгаа хийж түүгээрээ гол нь хүнийг сонгох, сургах, давтан сургах, сургалтын үнэлэмж гэрчилгээг хамгийн чухалд үзсэн байна. Ер нь энэ илтгэлийг манай хүний нөөцийнхөн зориуд анхаарч судлах нь зүйтэй гэж бодож байна. Солонгосчууд энэ судалгааг хийж дүгнэлтээ гаргахдаа Япон, Лондонгийн галт тэрэгний буудлын туршлагыг онцолж хэлж байна билээ.

Манайхан гадаад явж туршлага судалж, сургалтад хамрагдаж байна. Энэ чухал. Үүний зэрэгцээ дотоодод зохион байгуулагдаж байгаа энэ мэтийн чухал арга хэмжээнд зарим талаар бага ач холбогдол өгч байгаа маяг ажиглагдав. Харин тус хуралд Зам тээврийн яамны Төмөр замын газрынхан ач холбогдол өгч идэвхтэй оролцсонд ахмад төмөр замчны хувьд талархаж байна. Монгол улсын Төмөр замын их сургууль, БНСУ-н Халла их сургууль хооронд Хамтын ажиллагааны протокол байгуулагдав.

Монгол улсын тээврийн зөвлөх инженер, Төмөр замын их сургуулийн хүндэт профессор Р.Раш

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.