Төмөр замчид, үе үеийн ахмадууд та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж, удахгүй золгох Олон улсын Ахмадын өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.
“Ахмад настны тухай “ МУ-ын шинэчилсэн найруулгыг энэ оны 1-р сарын 1 -нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Ахмад настны эрхийг хамгаалах, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох хөдөлмөр эрхлэх, идэвхтэй эрүүл , урт наслах амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг олон зохицуулалт тусгагдаж хуулийг дагалдуулан цөөнгүй дүрэм, журам шинэчлэгдсэн,
Энэ чиглэлээр УБТЗ-ын Ахмадын холбоо УБТЗ-ын удирдлага, алба, хэлтэс, зангилаа, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байгаа билээ.
Хүндлэл бахархалын хойморт суугаа ахмад буурлуудынхаа Төмөр замын төлөө оруулсан гавьяат үйлсэд гүн хүндэтгэл илэрхийлье.
Та бүхэн маань урт насалж, удаан жаргаж , буян заяа нь өөдлөн дэлгэрч байх болтугай.
УБТЗ-ын Ахмадын холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гавьяат холбоочин Ч.Цогтбаяр
