Аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын дарга, удирдлагуудад “Хөдөлмөрийн тухай” болон “Ахмад настны тухай” Монгол Улсын хуулийн доорх заалтуудыг мөрдөж ажиллахыг санал болгож түүвэрлэн хүргэе.
9.6.Аж ахуйн нэгж, байгууллага нь мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагатай ахмад настныг үргэлжлүүлэн ажиллуулж болно.
9.8.Аж ахуйн нэгж, байгууллага нь ахмад настныг тухайн байгууллагын зорилго, зорилт, хууль ёсны эрх ашигт нийцсэн сайн дурын ажил хийхийг дэмжиж болох бөгөөд сайн дурын ажил хийх ахмад настныг ажиллах нөхцөлөөр хангана.
9.9.Ахмад настан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллах бол Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6-д заасны дагуу тэтгэврийн даатгалд даатгуулахгүй байж болно.
9.10.Аж ахуйн нэгж, байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1-д заасан насанд хүрсэн ахмад настныг 65 насанд хүрээгүй бөгөөд өөрөө хүсэлт гаргаагүй байхад тэтгэвэрт гарахыг шаардах, энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн гэрээ цуцлахыг хориглоно.
9.11.Аж ахуйн нэгж, байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 145.4-т заасны дагуу ахмад настныг ажлын байраар хангана.
11.1.4.Ахмад настнаа хүндлэх, ёс заншил, уламжлалаа өвлүүлэх, мэдлэг, туршлагыг нь залуу үед хүргэх зэрэг арга хэмжээг ахмадын өдрийн хүрээнд бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд аравдугаар сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулах."
12.1. Жил бүрийн Цагаан сар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын өдөр буюу аравдугаар сарын 01-ний өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж байгууллага бүр ажиллаж байсан ахмад настанд хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулна.
12.4.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90, түүнээс дээш настай ахмад настанд аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг гардуулна. 100 болон түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг гардуулж болно.
14.9. Аж ахуйн нэгж, байгууллага нь “Ахмадын сан”-гийн үйл ажиллагааны тайлан, мөнгөн хөрөнгийн зарцуулалтын талаар жил бүрийн хоёрдугаар сарын 01-ний өдрийн дотор байгууллагын нийт ажилтны хуралд танилцуулж, хэлэлцүүлнэ.
15.7. Аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, 50 ба түүнээс дээш ахмад настантай бол ахмадуудтай харилцах үндсэн чиг үүрэгт зөвлөх болон туслах үүрэгтэйгээр ахмад настныг төлөөлсөн нэг хүнийг гэрээгээр ажиллуулж болно.
“Хөдөлмөрийн тухай” хуулийн 145.4. Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа хоёр хувиас доошгүй орон тоонд “Ахмад настны тухай” хуулийн гуравдугаар зүйлд заасан хүнийг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад байранд ажиллуулна.
Бэлтгэсэн: УБТЗ-ын Ахмадын холбооны орлогч дарга М.Ганбат
