Замын удирдлагын дэмжлэгтэйгээр УБТЗ-ын Ахмадын холбоо, ХЗЭ-ийн Ахмад ажилтны холбоо, Залуучуудын зөвлөл хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гурван үеийн уулзалт зөвлөгөөн өнгөрсөн онд тээврийн түүхэн олон амжилтыг тогтоосон Замын-Үүд зангилаанаас эхэлж, Сайншанд, Чойр зангилаанд амжилттай үргэлжиллээ. Уг үйл ажиллагаа нь шинэ залуу ажилтнуудыг байгууллагын эерэг соёлд сургах, Замын удирдлага болон ажилтан хоорондын эргэх холбоог бэхжүүлэх, эерэг сэтгэлгээтэй бүтээлч залуусыг бий болгох, бодит мэдээллээр хангах, сэтгэл ханамжийн судалгааг ажилтнуудаас авч Замын удирдлагад хүргэх, оны тэргүүн зорилтыг нийт ажилтнуудад хүргэх зэрэг олон талын зорилго, ач холбогдолтой юм.
УБТЗ-ын Залуучуудын зөвлөл 2016 онд шинэчлэн байгуулагдсан цагаасаа энэхүү уулзалтыг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд цар тахлын жилүүдэд тасраад байсан билээ. Харин өнөө жилээс дахин сэргээж, уулзалт зөвлөгөөнөө урд хэсэглэлээс эхлүүлж буй нь энэ.Замын-Үүд дэхуулзалтад Залуучуудын зөвлөлийн тэргүүн, Хэмжил зүйн төвийн ерөнхий инженер Ц.Золбаатар, УБТЗ-ын ХЗЭ-ийн Ахмад ажилтны холбооны дарга, Монгол Улсын зөвлөх инженер Д.Бадарч, Ахмадын холбооны дэд дарга М.Ганбат, Залуучуудын зөвлөлийн дэд тэргүүнүүд болох Зүтгүүрийн аж ахуйн албаны орлогч дарга Д.Хорлоо, Улаанбаатар татах хэсгийн Техник үзлэгийн газрын ахлах хүлээн авагч-машинч Г.Мөнгөнхуяг, Техникийн бодлого, стандартчиллын албаны судалгаа, чанарын менежмент хариуцсан инженер Г.Дашням, мөн Залуучуудын зөвлөлийн ажлын албаны нарийн бичгийн дарга, Замын II ангийн хөдөлмөрийн нормчлолын техникч О.Ариубилэг нар оролцлоо.
/ Энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг Ганзам сонины шинэ дугаараас уншина уу/