Хүүхдийн секторын харьяа С.Нарантуяа эрхлэгчтэй Улсын тэргүүний “Ирээдүй” 185 дугаар цэцэрлэгийн захиргаа, хоол үйлдвэрлэлийн баг хамтран “Ахлах тогоочийн заавраар” сэдэвт сургалтат уралдааныг зохион байгууллаа. Уг сургалт уралдаанд 12 бүлгийн 24 эцэг эхийг хамруулсан байна. Тухайн өдөр эцэг эхчүүд хүүхдийн хоол үйлдвэрлэлийн багийн үйл ажиллагаатай танилцаж, нийт 12 нэр төрлийн хоол, таван төрлийн ундаа жүүс, таван төрлийн талх нарийн боовны амталгааг хийжээ. Энэ үеэр хоёр нэр төрлийн хоолыг хийх арга технологийг зааварлах сургалтат уралдаан зохион байгуулахад тэргүүн байрт Д.Пүрэвсүрэн багштай “Золбоо”, дэд байрт Н.Алтантуяа багштай “Инээмсэглэл”, гутгаар байрт Э.Одгэрэл багштай “Гялбаа” баг тус тус шалгарсан байна. Мөн Хүүхдийн секторын хоол зүйч Ж.Буянхишиг “Хүүхдийн хоол үйлдвэрлэл болон шим тэжээл, орц норм” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Арга зүйч Ш.Болормаа
