Нүүр Засгийн газар АВЛИГАТАЙ ТЭМЦЭХИЙН ТУЛД 5Ш АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Засгийн газар

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХИЙН ТУЛД 5Ш АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

G.Press 3 жилийн өмнө 255 үзэлт 0 сэтгэгдэл

 

Засгийн газар 2023 оныг “АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЖИЛ” болгон зарлажээ. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд манлайлж, Авлигатай тэмцэх 5 Ш ажиллагааг хэрэгжүүлж, авлигыг таслан зогсооно хэмээн мэдэгдлээ.

1.  Шүгэл ажиллагаа -  Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалж, урамшуулан дэмжинэ.

2.  Шүүр ажиллага - Хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоож, нийтийн албанд танилын хүрээгээр томилогддог явдлыг бүрмөсөн халж, авлигачдыг төрөөс шүүрдэн зайлуулна.

3. Шувуу ажиллагаа - Төрөөс хулгай хийгчид гадаад улс руу оргон зайлсан ч монгол төрийн гар, хуулийн буулга тэдэнд хүрч ял шийтгэл оноодог болно.

4. Шилжүүлэн авах ажиллагаа - Оффшор бүсэд хулгайлсан хөрөнгөө нуун дарагдуулдаг байдалтай хатуу тэмцэж, хууль бус замаар олсон хөрөнгө орлогыг хураадаг болно.

5. Шил ажиллагаа- Төр засгийн болон улс төрийн нам, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод шилэн болгож, авлига ашиг сонирхлын буртагт бохирдсон төрөө тунгалагшуулна.

Энэ 5 Ш-ийг тууштай зөв хэрэгжүүлсэнээр нийгэмд шударга ёс тогтож, монгол төрийн дархлаа сэргэж, үндэстний итгэл үнэмшил хүсэл зоригт шинэ сэргэлт ирнэ гэж үзэж байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.