ЗАРИМ ӨРТӨӨ, ЗӨРЛӨГИЙН АЖИЛЧДЫН БАЙРЫГ 350 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВТ ӨРТГӨӨР ЗАСВАРЛАЖ, АЯ ТУХТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЛЭЭ
Замын даргын 2024 оны хаврын үзлэгийн үеэр “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн зарим шийдвэрийг газар дээр нь гаргаж, урд хэсэглэлийн өртөө, зөрлөгүүдийн ажилчдын байрыг яаралтай засварлахаар болсноо мэдэгдсэн. Тэгвэл энэ шийдвэр хоёр сарын дотор бодит ажил хэрэг болж, Авгын гол, Улхын-Овоо зөрлөг, Зүүнбаян өртөөний ажилчдын байрыг Барилга, ашиглалт үйлчилгээний III ангийн хамт олон засварлаж, амьдрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүллээ.