"Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан Төв эмнэлгийн Зүрх судасны эмч нарын баг, Сургалтын алба хамтран энэ сарын 17-нд өдөрлөг зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр эмч нар үйлчлүүлэгчдэд артерийн даралтын хэмжилт хийж, даралтаа зөв хэмжих, эмийн зохистой хэрэглээ, эрсдэл, хүндрэлийн талаар зөвлөгөө өглөө. Мөн үйлчлүүлэгчдийн дунд азын сугалаа явуулж, 24 цагийн цусны даралт хянах шинжилгээ хийлгэх эрхийн эзнийг тодруулж, мөн эрдэс, витамины азтанаар тус бүр тав таван хүн тодорлоо. Өдөрлөгийн үеэр "Гидеон Рихтер" компани 50 хүнд цусан дахь өөх тосны хэмжээ тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийж үйлчилжээ.
Төв эмнэлгийн Зүрх судасны их эмч Х.Булгантамир үйлчлүүлэгчдэд сургалт явуулж, зөвлөгөө өглөө.