1946 оны Наушки-Улаанбаатар төмөр замын гэрээнд гарын үсэг зурж байна.

 

 

 1946 онд БНМАУ болон ЗСБНХУ -ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай гэрээний дагуу ЗХУ-ын Наушки өртөөнөөс БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот хүртэл тавигдах төмөр замын барилгын ажил 1947 онд эхлэв.
 Тухайн үед цаг агаарын эрс ширүүн нөхцөл, дайны дараахь хэцүү, тарчиг үед зөвлөлтийн мэргэжилтэн, ажилчид богино хугацаанд хайгуул зураг төслийн ажлыг гүйцэтгээд, бүтээн байгуулалтын ажилдаа орж байсан гэдэг.
 Төмөр замын барилгын ажил 1947-1949 оны хооронд хоёр жилийн хугацаанд Наушки-с Улаанбаатар хүртэлх 400 км урт шугамыг барьж дуусгажээ.

 

Шинээр тавигдсан төмөр замын шугамыг хүлээн авах комисс.
Зүүн гар талаас гурав дахь нь маршал  Х. Чойбалсан

 

 

Улаанбаатар хотын хөдөлмөрчид анхны  уурын галт тэргийг хүлээн авахаар цуглаад буй нь

 

 

 

 

 

 

 

 

Анхны уурын галт тэрэг Улаанбаатар өртөөнд ирж байна.

 

 

 

 

 

 

 

 Улаанбаатар өртөө 1971-1985 оны хооронд УБТЗ-ын үйлдвэр аж ахуйн нэгжүүдээс тухайн үеийн нийгмийн томоохон шалгаруулалт болох “Бүх ард түмний социалист уралдаан”-нд 10 удаа шалгарсан байна.
 Мөн түүнчлэн төмөр замын тээвэрт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 1973 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Улаанбаатар өртөөг МХЗЭ-ийн нэрэмжит байгууллага болгосон юм. 1975 онд социалист хөдөлмөрийн үйлдвэр цол мандат авч улсын хэмжээнд ажил үйлс ,хөдөлмөр бүтээлээрээ алдаршиж байжээ.
УБТЗ  “Их өргөөний эзэд“ Урлаг спортын наадам,Нийслэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрээр Улаанбаатараар овоглосон байгууллагуудын “Тэргүүн манлай байгууллага”-аар 2003 онд шалгарсан амжилттай байна.