Нүүр Гадаадын төмөр зам Английн төмөр замын компани төлбөрт унав
Гадаадын төмөр зам

Английн төмөр замын компани төлбөрт унав

G.Press 6 сарын өмнө 95 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Галт тэрэгний цонхоор толгойгоо гаргаж явсан зорчигч мод мөргөж амиа алдсаны төлөө Английн төмөр замын Great Western Railway /GWR/ компани 1 сая фунт стерлингийн торгууль төлж хохирогчийн ар гэрт 78.000 фунт стерлинг нөхөж олгохоор боллоо. 2018 оны 12 дугаар сарын 1-нд болсон энэхүү ослын хохирогч нь 28 настай эмэгтэй юм байна. 

Тус ослыг зорчигчийн хариуцлагагүй үйлдэл гэж үзэж болох ч GWR-ийн галт тэрэгний цонхыг стандартын шаардлага хангаагүй хэмээн шүүхээс буруутгажээ. Лондоны өмнөд хэсгийн Балхамд 2016 онд мөн ижил осол гарч нэгэн зорчигч амиа алдаж байсныг BBC онцолжээ. Тухайн үед компани уг цонхыг зорчигчдын аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэж болзошгүй гэж тодорхойлсон боловч холбогдох арга хэмжээ аваагүйгээс энэхүү золгүй явдал болсон байна. ORR-ын Төмөр замын ерөнхий байцаагч Ричард Хайнс хэлэхдээ, “Бетан Роперийн гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Түүний үхэл нь урьдчилан сэргийлэх боломжтой эмгэнэлт хэрэг байлаа. Энэ нь төмөр замын операторууд эрсдэлийг урьдчилан зохицуулах, аюулгүй байдлаа хангахын чухлыг харуулж байна” гэв. Долоон жилийн турш үргэлжилсэн мөрдөн шалгалтаар GWR үйлчлүүлэгчдийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй нь тогтоогдсоноор энэ төрлийн цонхтой галт тэргүүдийг үйлчилгээнд явуулах эрхийг нь хассан байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.