“УБТЗ” ХНН-ийн 75 жилийн ойг тохиолдуулан тус хамт олны улс эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрийг Төр, Засаг өндрөөр үнэлж, “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” хэмээх эрхэм хүндтэй алдар, цолоор шагнасан.

Үнэхээр манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад “УБТЗ” ХНН нь асар том түлхэц үзүүлсэн бөгөөд төмөр зам хүрсэн газар бүхэнд хот суурин, үйлдвэр, уурхай сүндэрлэн босож, худалдаа наймаа, аж төрөх ёсны шинэ хэв маяг, соёл бүрэлдэн төлөвшсөн байдаг.

75 жилийн турш энэ зам Монголчуудын амьдралыг тэтгэж ирсэн юм. Тус хамт олны түүхийг өгүүлэх "Амьдрал тэтгэсэн зам" баримтат киног хүлээн авна уу.