Алтны үнэ Сингапурын биржид унц нь 2019 ам.долларт хэлбэлзэж байна.  АНУ-ын эдийн засгийн тайлан мэдээлэлд ажилгүйдлийн түвшин өссөн үзүүлэлттэй гарч, Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ дахин өсгөх хүлээлт буурснаар алтны үнэ сүүлийн 13 сарын дээд түвшинд хүрээд байна. Мягмар гарагт алтны үнэ унц нь 2000 ам.долларын босго давж хаагдсан нь 2022 оны гуравдугаар сараас хойших дээд үзүүлэлт боллоо. АНУ-ын үйлчилгээний салбарын өсөлт гуравдугаар сарын байдлаар тооцоолж байснаас саарснаар тус улсын эдийн засагт уналт болох эрсдэлийг нэмэгдүүлж байгааг шинжээчид тодотголоо. Алтны үнэ Сингапурын биржид унц нь 2019 ам.долларт хэлбэлзэж байна. Харин ам.долларын ханш бага зэрэг суларсан үзүүлэлттэй байна.