Зах зээлийн хүлээлтээс үүдэн алтны үнэ үргэлжлэн буурсаар байна. Энэ он гарсаар 25 гаруй хувийн өсөлттэй байсан алтны үнэ арилжааны зургаан өдөр дараалан буурлаа. Пүрэв гарагийн байдлаар Сингапурын биржид алтны спот ханш унц нь 2609 ам.доллароор арилжаалагдаж байна. Есдүгээр сард унц алт 2685 ам.доллар болж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрч байсан юм.
Пүрэв гарагт танилцуулах АНУ-ын инфляцын дата мэдээлэл нь Холбооны Нөөцийн банкны ирэх саруудын уулзалтаар бодлогын хүүг дахин бууруулах эсэх талаар илүү тодорхой мэдээлэл өгөхөөр байна.
Зургаан өдөр дараалан үнэ нь буурсан хөдөлгөөнийг эс тооцвол Холбооны Нөөцийн банкны хүүг бууруулах эерэг хүлээлттэй зэрэгцээд он гарсаар алтны ханш өсөөд байсан юм. Төв банкнуудын алт худалдан авалт, геополитикийн эрсдэлүүд нэмэгдсээр байгаа нь энэхүү нэт металлын ханшийг дэмжсээр хэвээр байна.