Казахстаны төмөр зам тус улсын хоёр дахь том хот болох Алматыг тойрсон 130 км урттай төмөр замын барилгын ажлыг эхлүүллээ. Шинэ шугамыг ашиглалтад оруулснаар Алматы хотыг дайрсан төмөр замын ачаалал 40 хувиар, БНХАУ руу хүргэдэг тээврийн хугацааг 24 цагаар бууруулна хэмээн үзэж байгаа юм байна. 2022 онд Казахстан, БНХАУ-ын хоорондох ачаа тээврийн хэмжээ нэмэгдэж 23 саяд хүрсэн бөгөөд энэ тоо 2023 онд 22 хувиар өсөх таамаг бий.