Оросын төмөр замын Харилцаа холбооны сүлжээний барилгын газрын дарга асан Алексей Романов болон түүний эхнэрийн Москва мужид байрлах 50 үл хөдлөх хөрөнгийг авилга байжээ хэмээн Коммерсант сонинд мэдээлэв.
Авлигын эсрэг шүүхийн шийдвэрээр тэдний хөрөнгийг хураан авсан байна. Шүүгдэгч эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр долоон жилийн хорих ял авсан аж.
Оросын Ерөнхий прокурорын газрын хүсэлтээр Баруун Сибирийн Тээврийн прокурорын газар Оросын төмөр замын өндөр албан тушаалтны үйл ажиллагааг шалгаж, авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн олон тохиолдлыг илрүүлжээ. Алексей Романов болон түүний эхнэр хэдэн жилийн хугацаанд Москва муж, Сочи хотод байрлах нийт 350 сая гаруй рублийн үнэтэй 50 үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан нь тогтоогджээ. Үүнд Красная Поляна дахь орон сууц, 372 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий байшин, мөн Москва мужийн “Рожново”, “Липовая цэцэрлэг” зуслангийн бүсэд олон тооны газар эзэмшиж байжээ.
Гэтэл гэр бүлийн албан ёсны нийт орлого нь энэ хугацаанд ердөө 20 сая рубль л байжээ. Хосууд санхүүгийн бодит байдлаа нуун дарагдуулахын тулд хууль бусаар олсон зарим хөрөнгөө хяналтанд нь байсан байгууллагуудын нэр дээр бүртгүүлсэн гэжээ.
Баруун Сибирийн Тээврийн прокурорын газар Москва мужийн Ногинск хотын шүүхэд давж заалдан, үл хөдлөх хөрөнгийн гүйлгээг хүчингүй болгож, авлигад авсан хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлэхийг шаарджээ. А. Романов “Оросын төмөр зам нь улсын корпораци биш тул албан тушаалтны хувьд орлогоо мэдүүлэх шаардлагагүй” гэх тайлбарыг өгчээ. Түүний өмгөөлөгч, Романовын орлого нь голчлон «Эрнст энд Янг» компанийн аудитор, «Лигетт- Дукат» ХК-ийн худалдааны захирлаар ажиллаж байсан албан тушаалаас үүдэлтэй гэж өмгөөлжээ. Эдгээр компани нь түүний Оросын төмөр замд ажиллахаас өмнөх эрхэлж байсан албан тушаалууд нь аж. Прокурорууд татгалзан Москвагийн бүсийн шүүхэд давж заалдаад шүүх тэдний нэхэмжлэлийг хүлээн авсан байна. Үүний үр дүнд тээврийн прокурорын газар ОХУ-ын талд 195 сая рублийн үнэ бүхий эд хөрөнгийг нөхөн төлүүлж, хосуудад өмнө нь хураан авсан эд хөрөнгийн үнийн дүнгийн 159 сая гаруй рублийн нөхөн төлбөр төлүүлэхээр болжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Москвагийн Басманн дүүргийн шүүхээс Романов болон Оросын төмөр замын хэлтсийн мэргэжилтэн Сергей Егоров нарт Оросын Эрүүгийн хуулиар албан тушаалаа урвуулан ашиглах гэсэн зүйл заалтаар долоон жилийн хорих ял оноожээ. Тэд шүүх шүүгдэгчидтэй хуйвалдаж, төмөр замын барилгын ажилд зориулж 1.6 тэрбум рублийн үнэтэй арилжааны байгууллагатай гэрээ байгуулахыг зохион байгуулсан гэж үзсэн байна.
Гэрээний нөхцлийн эсрэг хамсаатнууд гүйцэтгэгчийг үүргээ биелүүлэхгүй байх боломжийг олгосон нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан. Тэдний удирдлага дор гүйцэтгэгчийн дансанд нийт 582 сая гаруй рублийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлж, улмаар бодитоор гүйцэтгээгүй ажлын хүлээн авах гэрчилгээнд нийт 168 сая гаруй рублийн гэрээ байгуулсан. Эдгээр үйлдлийн улмаас ОХУ болон Оросын төмөр замд 383 сая рублийн материаллаг хохирол учирсан гэж Оросын Ерөнхий прокурорын газар мэдээлжээ.
Орчуулсан Л.Сурмаа
