Альцгеймерийн өвчин нь зөвхөн ой санамж муудах асуудал биш юм. Тархинаас илэрч буй дараах 10 шинж тэмдгийг гэр бүлийнхэн нь анхааралтай ажиглах шаардлагатай:
Ой санамж аажмаар муудах
Тооцоолол хийх болон асуудал шийдвэрлэхэд хүндрэл учрах
Өдөр тутмын дасал болсон ажлуудыг хийхэд улам бүр хүндрэлтэй болох
Цаг хугацааг андуурах эсвэл сайн мэддэг газраа төөрөх
Зай хэмжээ болон орон зайн баримжааг тодорхойлоход хүндрэл учрах
Тохирох үгийг олж хэлэх, ярих эсвэл бусдын яриаг ойлгоход бэрхшээл үүсэх
Эд зүйлсээ байнга буруу газар тавих, улмаар олж чадахгүй болох
Шийдвэр гаргах чадвар мэдэгдэхүйц муудах.
Амархан хууртагдах эсвэл бусдад ашиглуулах
Сонирхол буурах, гэрээсээ гарах эсвэл бусадтай харилцахаас татгалзах
Ааш зан, хувь хүний онцлог эсвэл зан үйлд мэдэгдэхүйц өөрчлөлт гарах
Эдгээр шинж тэмдэг илэрвэл зүгээр л "хөгшрөлтийн шинж" эсвэл хэвийн үзэгдэл гэж үзэн үл тоомсорлож болохгүй.
