Нүүр Гадаадын төмөр зам “Аюулгүй тээвэр”аянд нэгдлээ
Гадаадын төмөр зам

“Аюулгүй тээвэр”аянд нэгдлээ

G.Press 21 цагийн өмнө 24 үзэлт 0 сэтгэгдэл

Дорнод Сибирийн төмөр замаас «Аюулгүй тээвэр» урьдчилан сэргийлэх ажлыг наймдугаар сарын 20-30-ны хооронд зохион байгуулж байна. Энэхүү ажил нь төмөр замын дэд бүтцийн бүсэд хүүхдийг гэмтэл ослоос урьдчилан сэргийлэх зорилготой  аж.  Аяныг тээврийн цагдаагийн байгууллага болон бусад шуурхай албад хамтран хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд төмөр замын гол шугамын хамгийн их осол бүртгэгддэг, аюултай хэсгүүдэд зорчигчдыг шалгах, хүүхдүүд олноор цуглардаг газарт гар утасны зөвлөгөөний цэг ажиллуулах, эцэг эхчүүдтэй уулзаж хүүхдээ хараа хяналтад байлгах шаардлагын талаар тайлбарлах ажлуудыг хийж эхэлжээ. 2026 он гарсаар явган зорчигчдын осол 19 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 27 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч, хүүхдийн амь эрсдэх осол хэвээр буюу он гарсаар гурван хүүхэд осолджээ. Осол гарах гол шалтгаан нь галт тэрэгний хөдөлгөөний бүсэд аюулгүй байдлын дүрэм зөрчигдөх, томчуудын хараа хяналт сул, зориулалтын бус газраар зам гарах зэргээс үүдэлтэй байдаг аж.

 

Л.Сурмаа

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.