Шинэ оны эхний сард төмөр замчид галт тэрэгний зурмагийг хэрхэн биелүүлснийг саяхан хэлэлцлээ.
Өнгөрсөн сард ачааны 5348 галт тэрэг явуулсан нь 2022 оны мөн үетэй харьцуулахад явуулсан ачааны галт тэрэгний тоо 1617 -аар буюу 30.2 хувиар өссөн байна. Гэхдээ ачааны галт тэрэгний явуулалтаар зурмагийн тасалдал 14 гарчээ. Түүнчлэн ачааны галт тэрэгний өнгөрүүлэлтээр 4147 галт тэрэг явсан нь өнгөрсөн оны мөн үеэс 1147 нэгжээр өссөн дүн. Гэвч зурмагийн тасалдлын тоог өмнөх оны мөн үеэс 39 нэгжээр нэмэгдүүлсэн байна.
Харин зорчигчийн галт тэрэгний явуулалт, өнгөрүүлэлтээр нийт долоон тасалдал бүртгэгдсэн нь өнгөрсөн оны нэгдүгээр сартай ижил түвшинд байна.
Нэгдүгээр сард нийт 110 зурмагийн тасалдал гарсан нь өмнөх оны нэгдүгээр сараас 50 нэгжээр өссөн үзүүлэлт юм.