Хятад, Монголын хуурай замын хамгийн том боомтыг сахин хамгаалж буй Өвөр Монголын хилийн шалган нэвтрүүлэх ерөнхий газрын Эрээний хилийн хэсэг дэх Цагаачдыг зохицуулах албаны цагдаа нар энэ сарын 4-нд хил нэвтэрсэн нэгэн ачааны машинаас адууны их хэмжээний хатаасан өлөн гэдсийг илрүүлж хураажээ.
Тухайн өдрийн 14:30 цагт тэрхүү ачааны машиныг шалгах явцад илрүүлсэн энэхүү хууль бус зүйлийн 25 боодол нь машины бүхээгээс, 100 боодол нь багаж хэрэгслийн хайрцагнаас олдсон бөгөөд нийт 125 боодолд 66 кг өлөн гэдэсний хатаамал байв.
Хэргийг Гаалийн Хууль бус наймаатай тэмцэх газарт шилжүүлэн шалгаж байна.